0Москва, Вашингтон санал зөрөлдөөнийг үл харгалзан, тохиролцоонд хүрэх арга замыг хайж байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын нийслэлд Төрийн Департаментын тэргүүн Хиллари Клинтонтой хамтарсан хэвлэлийн бага хурал дээр яриа хэлэлцээг ийнхүү дүгнэв.  Ерөнхийлөгч Барак Обама, Д.Медведев нарын энэ зун Москвад болох дээд түвшний уулзалталд бэлтгэх ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-д хийж байгаа айлчлалын гол зорилго биеллээ. Америкийн тал сүүлчийн мөчид яриа хэлэлцээний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг дахин эргэн харж, Цагаан ордонд үндсэн уулзалт болсон нь Вашингтон Москваг стратегийн дайсан бус стратегийн түншийн хувьд харах бодолтой байгааг харуулж байна.


0“Дахин ачааллах” хэмээн нэрлээд байгаа хоёр талын харилцааны үйл явц нь санал зөрөлдөөнийг мартана гэсэн үг биш билээ. Орос улс, АНУ-д дэлхийн болоод хоёр талын асуудлыг янз бүрээр тайлбарлаж байна. Тухайлбал өнгөрсөн оны 8-р сарын Кавказд болсон үйл явдал, НАТО-г өргөжүүлэх, Польш, Чехид пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах АНУ-ын төлөвлөгөө зэрэг юм. Яриа хэлэлцээг дүгнэхэд Сергей Лавров, Хиллари Клинтон нар хоёр орон дэлхийн аюулгүй байдлыг хангахад гол хариуцлага үүрч байгаа, тохиролцоонд хүрэхэд анхаарал хандуулах бодолтой байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Орос улсын Гадаад хэргийн сайд яриа хэлэлцээний уур амьсгалыг ийнхүү тодорхойлсон юм: "Манай ерөнхийлөгч нарт хамаатай арга барил бол энэ юм. Энэ нь орос-америкийн харилцааны хэлэлцэх хэргийн нааштай төлөвлөгөөг хэрэгжүүлэх, энэ харилцааг хэвийн болгох, сөрөг уламжлал, хуучирсан үзэл санаанаас ангижирч, харилцааг шинэ түвшинд гаргахад чухал билээ. Бид санал зөрөлдөөнийг мэдээгүй юм шиг өнгөрөөгүй. Дурын хоёр том гүрний харилцаанд энэ хэвийн үзэгдэл билээ. Энэ санал зөрөлдөөнийг бид нээлттэй, шударгаар хэлэлцэж байгаа нь зарчмын хувьд чухал юм. Үүнд зогсолгүй, оролцогч бүх талын ашиг сонирхолыг харгалзаж, тохиролцох шийдвэр гаргах арга замыг боловсруулж байна. Дараагийн хоёр сарын турш болох арга хэмжээг би өөдрөгөөр харж байна. Явцын дүнд бид Москвагийн дээд хэмжээний уулзалтыг эцэслэн бэлтгэнэ. Стратегийн давшилтын зэвсгийн шинэ гэрээг бэлтгэх асуудлыг хэлэлцэх нь Вашингтонд болох уулзалтын чухал мөч билээ. Москвад болох дээд хэмжээний уулзалтын өмнө энэ асуудлыг шийдэх хоёр тал хүлээн зөвшөөрсөн ерөнхий алгоритм боловсруулах ёстой. Орос, АНУ үр бүтээлтэй хамтран ажиллах бусад сэдвийг тодорхойлсон. Энэ нь Афганистан, Пакистаныг тойрсон үйл явдал, Ойрх Дорнодын асуудлыг зохицуулах явдал юм. Иран, Хойд Солонгосын цөмийн асуудлаар янз бүрийн байр суурьтай байгаа ч, энд мөн хамтран ажиллана.


0Олон улсын тогтвортой байдал, манай орнуудын ашиг сонирхолд санал зөрөлдөөнийг арилгах хандлага ажиглагдаж байгааг Сергей Лавров ерөнхийлөгч Барак Обаматай ярилцасны дараа онцлон тэмдэглэсэн билээ. Тиймээс “ачааллах” үйл явц амьдралд хэрэгжиж байна. Хамгийн гол нь Москвад үүнийг эцэслэн бэхжүүлэх хэрэгтэй.