Аргентины эрх баригчид Н1N1 томуугийн анхны өвчлөл илэрсэн тухай мэдэгдэв. Томуугаар өвдсөн залуу саяхан Мексикт очсон тухай Аргентины Эрүүлийг хамгаалах яамны мэдээнд дурджээ. Үүний зэрэгцээ томуугаар 1000 гаруй хүн өвдөж, 42 хүн нас барсан байна. Дэлхийн эрүүлийг хамгаалах яам өчигдөр 23 оронд 2100 хүн томуугаар өвдсөн тухай мэдэгдсэн юм. Шинэ томуу тархаж байгаа хурд энэ зууны эхэнд 20 сая гаруй хүний амийг авч одсон “испанка” өвчнийг санагдуулж байна. Тэр үеээс хойш анагаах ухаан, хүн төрлөхтний өргөн хүрээтэй тахлыг дарах хүчин чадал нэлээд нэмэгджээ. Орос улсад эрдэм шинжилгээ-судалгааны төв хүрээлэнгийн эрдэмтэд, тахал судлаачид А Н1N1 вирус илрүүлэх туршилтын анхны тест-систем бүтээжээ. Энэ өвчин манай оронд хүрвэл, өвчнийг хурдан, 100 хувь найдвартай илрүүлэх боломжтой. Үүнээс гадна нисэх буудал, хил дээр эмнэлгийн хяналтыг чангалсан. Зарим орноос гахайн мах импортоор авахыг хоригложээ.