Оросын РОСНАНО нанотехнологийн корпорацийн төлөөлөгчид Калифорнийн Силиконовын хөндийд хийж байгаа айлчлал өндөрлөж байна. Орос улсын төлөөлөгчид дээд зэргийн технологийн америкийн бүс байгуулах санаа гаргасан Стэндфордын их сургуульд очив. Тэнд оросын эрдэмтэд нанотехнологийн бүтээгдэхүүн, дээд зэргийн технологийн материал боловсруулсан янз бүрийн лаборатори, их сургуулийн нэгдсэн системийн төвийн ажилтай танилцжээ. Америкийн санхүү, эрдэм шинжилгээний хүрээнийхэн оросын нано салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна гэж РОСНАНО-ийн корпорацийн захирал Андрей Трапезников тэмдэглэв. Компьютерийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “Интел” болон “Хьюлетт-Паккард” зэрэг томоохон компанийн удирдагчидтай хэдийн холбогдох яриа хэлэлцээ хийжээ.