Москва нутаг дэвсгэрийн асуудлаар Токиотой яриа хэлэлцээ хийх бодолтой байгаа ч, хэт хүлээлтээс татгалзахыг зөвлөжээ. Орос улсын ерөнхий сайд В.Путин 5-р сарын 11-13-нд Японд айлчлахтай холбогдуулан засгийн газрын дэд сайд Юрий Ушаков ийнхүү мэдэгдэв. Ушаковын хэлснээр Өмнөд Курил гэсэн ганц асуудалд уяатай байвал хоёр талын хамтын ажиллагааны олон боломжийг алдаж магадгүй. Хоёр талын харилцаанд хор хохирол учруулж байгаа эцсийн байр сууринаас татгалзах нь чухал хэмээн тэр тэмдэглэв.