“Георгиевийн тууз” аян өрнөж байна. Дэлхий ертөнцийг фашизмаас чөлөөлсөн ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж, тэдний дурсгалд хар, улбар судалтай туузыг Оросын хотуудын гудамж, гадаадын орнууд, Нью-Йоркийн НҮБ-ын төв байранд харах боломжтой. Ялалтын бэлэг тэмдгийг олон улсын сансрын станцын багийнханд хүртэл илгээсэн. Энэ туузыг 4-р сарын 24-өөс 5-р сарын 9-ий хооронд 50 сая гаруй хүн авна. “Оросын дуу хоолой” радио компани гурван жил дараалан энэ аянд нэгдэж, сонсогчдын тусламжтайгаар үүнийг дэлхий дахинаа дэлгэрүүлж байна.