В.Путины удирдсан Орос улсын засгийн газар дэлхийн хямарлын өнөөгийн нөхцөлд үр нөлөөтэй ажиллаж байгаагаа харууллаа. Орос улсын засгийн газрыг өнгөрсөн оны 5-р сарын 8-аас тэргүүлж байгаа ерөнхий сайд В.Путины ажлыг улс төрчид ийнхүү үнэлэв. Орос улс одоогийнхоос эдийн засгийн илүү хүнд нөхцөлд байсан 1990 оны төгсгөлд В.Путин засгийн газрыг тэргүүлж, туршлага суусан нь түүний давуу тал хэмээн Улс төр, эдийн засгийн харилцаа холбооны агентлагийн удирдагч Дмитрий Орлов үзэж байна. Ерөнхий сайд В.Путин ерөнхийлөгч Д.Медведевтэй хослон ажилласан нь үр нөлөөтэй болохыг харуулсан. Д.Медведевтэй макро эдийн засаг, олон улсын асуудалд төвлөрч, хамтран ажиллаж байгаа нь эдийн засгийн тодорхой асуудлыг шийдэхэд В.Путинд түлхэц болж байна.