Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар 7-р сарын эхэнд Москвад уулзахдаа стратегийн давшилтын зэвсгийн шинэ гэрээнд гол анхаарал хандуулна. Тэдэнд стратегийн давшилтын зэвсгийн тухай гэрээний саяхан эхэлсэн яриа хэлэлцээний эхний үр дүнг танилцуулна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Тэрээр 5, 6-р сард энэ асуудлаарх бүрэн хэмжээний зөвлөлгөөн хийхээр төлөвлөж байгаа тухай Вашингтоны Карнегийн төвд хэлсэн үгэндээ тэмдэглэв. Сергей Лавров стратегийн давшилтын зэвсгийн шинэ гэрээ байгуулах шаардлагатай болохыг тэмдэглэв. Түүний хэлснээр хуучин гэрээ тийм муу биш, гэхдээ үүний бүх нөхцлийг “биелүүлж, давуулан биелүүлсэн” тул стратегийн давшилтын зэвсэгт хяналт тавих үр нөлөөтэй хэрэгсэл байхаа больжээ.