0Орос улс дэлхийн хоёрдугаар дайн болон Ялалтыг гуйвуулахыг зөвшөөрөхгүй гэж ерөнхийлөгч Д.Медведев хэлэв. Тэрээр 1941-1945 оны Эх орны дайны ахмад дайчид, ЗХУ-ын баатаруудад Ялалтын баярын мэнд дэвшүүлж, энэ үйл явдлын мөн чанарыг гажуудуулах оролдлогод Орос улс ямагт хариу үйлдэл хийнэ гэж мэдэгдэв. Манай ард түмэн 1945 онд хэн боловч хүсэл зоригоо тулгах аргагүй, мөн түрэмгийллийг таслан зогсоохоо баталсан гэж Д.Медведев хэлэв. “Энэ өнгөрсөн зууны хамгийн хүнд, хамгийн чухал үйл явдал байсныг хэлмээр байна”гэж тэр хэллээ. “ЗХУ-ын баатар цол” олгож эхэлсэн 75 жилд 13 мянга гаруй хүнийг энэ цолоор шагнаснаас олонх нь дэлхийн эх орны дайнд гавьяа байгуулсан хүмүүс байна. Ерөнхийлөгч гитлерийн Германыг дарсны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан ойн медалиар шагнах зарлигт гарын үсэг зуржээ. Ялалтад жинтэй хувь нэмэр оруулсан Орос улс, ТУХН-ийн орнууд, бусад улс орны иргэдийг энэ медалиар шагнана. Нийтийн түүхэнд дайн хамгийн хүнд хуудас байсан тул ахмад дайчдыг ийнхүү шагнах нь зүйн хэрэг хэмээн Д.Медведев тэмдэглэв.