0Гитлерийн Германыг дарсан Их ялалтын цэргийн парадын ерөнхий бэлтгэл өнөөдөр өглөө Москва хотын Улаан талбайд боллоо. Парадад 9 мянга орчим цэргийн албан хаагч оролцжээ. Төв талбайгаар цэргийн анги нэгтгэл жагсаж, 100 гаруй цэргийн техник өнгөрчээ. “Триумф” С-400 зенит пуужингийн шинэ цогцолборыг анх удаа харууллаа. Шинэ нисдэг тэрэг Ка-50 “Хар акул”, Ка-52 “Аллигатор” болон Ми-28Н “Шөнийн ангуучин”, дэлхийн хамгийн хурдан Ан-124 “Руслан” нисэх онгоц, стратегийн пуужин тээгчийг танилцуулж байна. 5-р сарын 9-нд болох цэргийн парад Орос улсын орчин үеийн түүхэнд хамгийн том арга хэмжээ болно.