0Олон улсын сансрын станцад оросын “Союз” хөлгөөр 5-р сарын 27-нд оросын сансрын нисэгч Роман Романенко, Канадын сансрын нисэгч Роберт Тирск, Европын сансрын агентлагийн сансрын нисэгч, бельги гаралтай Франк де Вини нар ниснэ. Москва орчмын Сансрын нисэгчдийг бэлтгэх төвд улсын комисс тэднийг өнөөдөр тэднийг баталлаа. 20 дахь экспидицийн багийн гишүүд хоёр хоногийн турш “Союз” хөлөг болоод Олон улсын сансрын станцын оросын хэсгийн макетад ур чадвараа харуулсан юм. Тэднийг орлох сансрын нисэгчдийг мөн баталжээ. Олон улсын сансрын станцад тэднийг ирсэн даруйд 6 хүний бүрэлдэхүүнтэй анхны өргөтгөсөн баг ажиллана.