0Орос улсын мал эмнэлгийн алба Россельхознадзор АНУ-ын таван муж улсаас мах импортоор авахад урьд тавьсан хоригоо хэсэгчлэн цуцлав. А/Н1N1 вирусээр халдварласан мал, амьтан Оросын нутагт оруулах эрсдлийг бууруулах үүднээс ийнхүү түр хязгаар тогтоосон юм. Калифорни, Делавэра, Техас, Өмнөд Каролин, Нью-Йорк муж улсаас мах, махан бүтээгдэхүүн импортоор авахад тавьсан хориг хэвээр байна. Эдгээр муж улс шинэ томуугийн эрсдлийн эхний бүст багтаж байна. Генетикийн хурдан өөрчлөгдөх чадвартай тул А/Н1N1 вирус нь тахлын хувьд нэлээд аюултай юм. Өнөөгийн байдлаар 23 оронд 2 мянга орчим хүн вирусээр халдварлаж, 30 гаруй хүн нас баржээ.