0 Азербайжан, Армени, Белорус, Гүрж, Молдав болон Украин зэрэг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудтай “Дорнын түншлэл” төслийг эхлүүлэх Европын Холбооны дээд хэмжээний уулзалт Прага хотноо нээгдлээ. Европчүүдийн олонх нь хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудтай харилцан визгүй зорчих горимд нэн даруй шилжихэд бэлэн бус бөгөөд эдгээр бүгд найрамдах улсыг Европын Холбоонд элсүүлэх тухайд санал нийлэхгүй байна. Прага хотноо Францын ерөнхийлөгч, Их Британи, Испанийн ерөнхий сайд нар, Белорус, Молдавын төрийн тэргүүн нар ирэхгүй болох нь тодорхой байна. Днепропетровскт дэлбэрэлт болсны уршгаар 10 хүн амь насаа алдсантай холбогдуулан Украины ерөнхий сайд Юлия Тимощенко дээд хэмжээний уулзалтад ирэхгүй.