АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 7-р сард Москвад айлчлах бэлтгэл ажлын хүрээнд Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр Вашингтонд хүрэлцэн ирлээ. Цагаан ордны тэргүүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нартай уулзах гол сэдэв шинэ нөхцөлд Москва, Вашингтоны хооронд яриа хэлэлцээг хөгжүүлэх, орос-америкийн харилцааг “дахин ачаллах” тухай байна. Яриа хэлэлцээний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд Өвөркавказын байдал, НАТО болон Оросын хамтын ажиллагааны асуудлыг багтаасан. Орос улсын Гадаад хэргийн сайдын АНУ-д хийх айлчлал 5-р сарын 11 хүртэл үргэлжилнэ гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав.