0Залуучуудын хөдөлгөөний гурван идэвхтнийг хяналтанд сууллажээ. Тэднийг баривчилсны дараа гүржийн сөрөг хүчин, цагдаагийнхан мөргөлдсөн юм. Залуучуудыг танхайрсан, Олон нийтийн телевизийн сэтгүүлчдэд халдсан хэмээн буруутгажээ. Бүх Гүржийн хамба Илии хоёрын хүсэлтээр тэднийг ийнхүү буруутгасныг өөрчилсөн байна. Тбилист лхагва гаригийн орой сөрөг хүчнийхнийг суллахыг шаардаж цагдаагийн ажилтнууд жагсагчидтай мөргөлдсөн байна. Саакашвилийн эсэргүүцэгчдийг Тбилис хотын цагдаагийн удирдах газрын байранд оруулахгүйн тулд тусгай албаныхан резинэн сумаар жагсагчдын өөдөөс гал нээжээ. Энэ үеэр 60 хүн гэмтэж бэртсэн гэж сөрөг хүчнийхэн үзэж байна.