0 Гүрж-өмнөд осетийн хилийн байдлыг тогтворжуулах Европын Холбоо, Гүрж, Өмнөд Осет, Орос улсын төлөөлөгчдийн хоёр дахь уулзалт Тбилисийн буруугаас тасалдлаа. Өмнөд Осет дахь оросын цэргийн баазын командлалын төлөөлөгч энэ тухай мэдэгдэв. Гүржийн тал урьд тохиролцсоноо үл ойшоож, Өмнөд Осетийн хилийн ойролцоо, өөрийн нутаг дэвсгэрийн Эргнети тосгонд уулзахаас татгалзаж, уулзалтыг Гори хотод зохион байгуулахыг санал болгов. Аюулгүй байдлын үүднээс энэ санал Өмнөд Осетийн талд нийцсэнгүй гэж тэрээр тодруулав. Наймдугаар сард Өмнөд Осет болон Гүржийн мөргөлдөөнд эцэс тавьсан Медведев-Саркози хэлэлцээрт заасны дагуу 4 талын уулзалт зохион айгуулна