0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Украины ерөнхийлөгч Виктор Ющенкод Днепропетровскт болсон дэлбэрэлттэй холбогдуулан эмгэнэлийн цахилгаан илгээжээ. Дэлбэрэлтийн улмаас хүний амь эрсдэж, шархаджээ. “Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд чин сэтгэлээсээ гашуудаж байгааг дамжуулж, шархадсан хүмүүсийг хурдан эдгэхийг хүсч байна” гэж Орос улсын ерөнхийлөгчийн албан ёсны вэб хуудаст тавьжээ. Сүүлийн үеийн мэдээгээр Днепропетровскийн автомат тоглоомын танхимд дэлбэрэлт болсны уршгаар 9 хүн үрэгдэж, 11 хүн шархаджээ. Урьдчилсан мөрдөн шалгалтын хувилбараар тоглоомын газрын хаалганы ойролцоох автомат тоглоом шатаснаас дэлбэрэлт болжээ. Орон нутгийн захиргаа дэлбэрэлтийн шалтгааныг нарийн тогтоох хүртэл шөнийн клуб, казино, автомат тоглоомын газрыг хаах захирамж гаргажээ.