Казахстан БНХАУ-ын тусгай албад афганистаны героин бодисыг өмнөд хятадын Гуанжоу хотод улс дамнан нийлүүлэх сувгийг устгав. Нигери, Гана, Монгол, Афганистан, Пакистан, Узбекистан зэрэг улсаас гаралтай этгээдүүд гэмт хэргийн бүлэгт нэгдсэн аж. Казахстан Хятад хоёр улс Орос, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс ШХАБ-ын гишүүн болохыг манай тоймч Альберт Папоян тэмдэглэв. Мансууруулах бодисын хууль бус наймаа, зэвсгийн худалдаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх нь сүүлийн үед энэ байгууллагын нэн чухал зорилтын нэг болсон. ШХАБ өөр чухал зорилтыг бас биелүүлж байна. Эдгээр нь олон улсын терроризм, шашын хэт даврагч үзэл, салан тусгаарлах бодлоготой тэмцэх түүнчлэн худалдаа эдийн засаг ШУТ, соёл хүмүүнлэгийн ба өөр салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг зорилт юм.
Мансууруулах бодисыг гол төлөв Афганистанаас хууль бусаар гаргаж байна. Үүний улмаас хөрш зэргэлдээ төв азийн орнууд ба Хятад бусдаас илүү их хохирол хүлээж байна. Афганистанаас мансууруулах бодисыг Орост улам их хэмжээгээр шургалан оруулж байна. Манай орон нийгмийн амьдралд шууд заналхийлэх энэ хөнөөлт үзэгдлийг тасалдуулан зогсоох олон улсын тэмцэлд идэвхтэй оролцож байна. Афганистаны асуудлаархи тусгай бага хурал ШХАБ-ын ивээлийн дор Москвад энэ оны 3-р сард болсныг дурдая. Байгууллагын гишүүн болон ажиглагчийн статустай Монгол Улс, Энэтхэг, Иран, Пакистан орнууд мэдээжээр Афганистаны Гадаад хэргийн сайд нар түүнд оролцлоо. Түүнээс гадна Туркменистан, Турк “их наймын бүлгийн” орнууд , НҮБ, ЕХ, Хамтын аюулгуй байдлын байгууллага, ТУХН, НАТО, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид, түүнчлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун бас оролцожээ. Дэлхийн хамтын нийгэмлэг мансууруулах бодисын хууль бус наймааг устгахыг их ач холбогдолтой хэмээн үзэж байгааг дээрх баримтууд нотлон харуулав. Мансууруулах бодисын хууль бус наймаатай хийх тэмцэл Орос, АНУ ба ЕХ-ны ашиг сонирхол бүрэн нийцсэн цөөн салбарын нэг гэдгийг дурдая. ОХУ-ын ерөнхийлөгчийн ШХАБ-ын хэрэг эрхэлсэн тусгай эрхт төлөөлөгч Леонид Моисеев үүнтэй холбогдуулан ярихдаа, “ШХАБ-тай хамтран ажиллах хүрээнд ЕХ-оос хоёр сэдвийг санал болгосон. Юуны түрүүнд мансууруулах бодистой хамтран тэмцэхийг санаачилсан. Европчүүд эл сэдэвт АНУ-аас илүү их түгшиж байна. Хоёрдугаарт төв азийн бус нутгаас учрах улс дамнах гэмт хэргийн эсрэг хамтран тэмцэх хэрэгтэй. Ийн гэмт хэрэг Европт ч тодорхой хэмжээгээр аюул учруулсан юм. Та бүхэн “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Альберт Папояны тайлбарыг сонслоо.