Д.Медведев төрийн тэргүүний хувьд ажлын хоёр дахь жилийн тайланг өнөөдөр танилцуулж байна. Тэрээр яг жилийн өмнө тангараг өргөж, Орос улсын гурав дахь ерөнхийлөгч болсон. Орос улсын сүүлийн зуун жилийн удирдагчдаас тэр насаар хамгийн залуу нь юм. Д.Медведев жилийн хугацаанд хямарлын нөхцөлд ажиллах, сөрөг хүчнийг төр засагтай яриа хэлэлцээнд татан оруулах чадвартай удирдагч болохоо харуулсан гэж шинжээчид үзэж байна. Төрийн тэргүүн гадаад улс төрийн талбарт ч амжилт гаргасан гэж улс төр судлаач Вячеслав Никонов манай радиод өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Орос улсын байр суурь энэ жил дэлхийн томоохон гүрний хувьд бэхжсэн гэж шинжээч тэмдэглэллээ. Д.Медведев ерөнхийлөгчийн алба хашсан эхний жилийн ой түүний ажлын горимд огт нөлөөлөхгүй. Энэ ердийн ажлын өдөр байна гэж хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Наталья Тимаков ярилаа.