0Автомашины Porsche Automobil Holding SE болон Volkswagen AG компани “автомашины нэгдсэн концерн” байгуулах тухай тохиролцов. Вольксваген концернийн үнэт цаасны хяналтын багцийг Порш концерн худалдан авсны дүнд санхүүгийн ноцтой бэрхшээлтэй тулгарч ийм шийдвэр гаргажээ. Өнөөгийн байдлаар Порш компани Вольксваген копманийн үнэт цаасны 51 хувийг эзэмшдэг бөгөөд энэ хэмжээг 75 хувь хүртэл нэмэх бодолтой байсан ч, Порш концернийн удирдлага санхүүгийн хямарлын улмаас төлөвлөгөөгөө өөрчилжээ. Одоо хоёр компанийн төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг 4 долоо хоногт шинэ нэгдлийн ирээдүйн бүтцийн үндсийг боловсруулна. Энэ ажилд үйлдвэрчний эвлэл, Вольксваген концернийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг Доод Саксоны холбооны газрын төлөөлөгчид оролцоно.