Д.Медведев ерөнхийлөгч болсон нэг жилийн хугацаанд тулгарсан сорилыг тэсвэртэй, зохих ёсоор даван тууллаа. Оросын болон гадаадын олонх улс төр судлаач ийм байр суурьтай байна. ОХУ-ын гурав дахь ерөнхийлөгч 2008 оны 5-р сарын 7-нд үндсэн хууль болон ард түмэнд үнэнч байх тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн билээ. Улс төр, эдийн засгийн цочрол болохыг жилийн өмнө хэн ч гадарлаагүй. Улс орон 2020 оны стратегийг хэрэгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө, оросын эдийн засгийг давшингуй хөгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж байсан. Д.Медведев ерөнхийлөгч болсон эхний жил Орос улсад амаргүй байлаа. “Улс төр” сангийн ерөнхийлөгч Вячеслав Никонов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа үүнийг онцолсон юм. 
Д.Медведев хоёр ноцтой хямаралтай тулгарсан. Олон улсын ноцтой үр дагавар бүхий Өмнөд Осетийн үйл явдал эхнийх нь, мэдээж хэрэг дэлхийн эдийн засгийн хямарал хоёр дахь нь юм. Шинэ ерөнхийлөгчид эдгээр нь дорвитой сорил болсон. Тэр үүнийг даван туулсан, цаашид ч зохих ёсоор даван туулна. Юуны түрүүнд Өмнөд Осет дахь Гүржийн удирдлагын түрэмгий үйлдлийг шийдвэртэй таслан зогсоосон. Үүнээс гадна Д.Медведев энэ жил ОХУ-ын дараагийн жилүүдийн хямарлын эсрэг бодлого болоод эдийн засгийн урт хугацааны бодлогын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг тодорхойлоход их зүйл хийсэн. Улс төрийн шинэчлэлийн тухайд дорвитой алхам хийсэн байгаа. Тухайлбал орон нутгийн захирагчийг томилох, улс төрийн намуудын үйл ажиллагааг дэмжих, эрхийг хамгаалах байгуулагуудтай өргөн хүрээнд харилцаа тогтоох, дэлхийн бусад оронд нээлттэй байх зэрэг шинэ журам тогтоосон. 
Д.Медведев гадаад бодлогод их амжилт гаргаж байна хэмээн Вячеслав Никонов ярив. Тухайлбал Берлинд аюулгүй байдлын бүх европын гэрээний тухай санал гаргасан. Эрчим хүчний салбарт олон улсын хэмжээнд хамтран ажиллах оросын санал бүхий Хельсинкийн баримт бичиг юм. Ерөнхийлөгч евразийн эрчим хүчний нэгдсэн орон зай байгуулахын төлөө тэмцэж, ТУХН, Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Европын Холбоо, АНУ болон дэлхийн бусад тэргүүлэх оронтой яриа хэлэлцээгээ хөгжүүлэхийг санал болгов. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах асуудлаар АНУ-тай хамтран ажиллах санаачилга юм. Ерөнхийлөгчийн алба аваад нэг жил болоход Д.Медведев Хоккайдод болсон “Их наймын бүлгийн” дээд хэмжээний уулзалтаас өгсүүлээд Вашингтон, Лондонд болсон “хорийн” онц уулзалтад оролцсон юм. Тэрээр латин Америк, зүүн өмнөд Ази, Европын оронд очсон. Хэтийн төлөвлөгөөнөөс Орос улс аюулгүй байдал, тогтвортой байдалд нааштайгаар нөлөөлж, дэлхийг хамарсан ертөнцөд томоохон гүрэн цолоо зохих ёсоор хадгалах найдвар төрж байна. Оросын залгамж бодлогыг баталгаажуулсан ерөнхийлөгч Д.Медведевийн гавьяа үүнд гарцаагүй бий.