0Орос улс радиогийн өдрийг тэмдэглэж байна. Оросын нэрд гарсан эрдэмтэн, физикч Александр Попов 114 жилийн тэртээ өөрийн бүтээсэн мэдээллийн дохиог найдвартай солилцоход тустай утасгүй хүлээн авч-дамжуулах системийг дэлхийд анх удаа танилцуулсан билээ. Орос улсын олон нийтийн харилцаа холбооны сайд Игорь Щеголев энэ салбарын ажилтнуудад баяр хүргээд, радио бол орчин үеийн холбогч утас гэжээ. Өнөөдрийн энэ баяр олон нийтэд чухал үйл явдлын талаар шуурхай мэдээлж, хүмүүсийн ажил үйлс, сэтгэл, санааг нэгтгэдэг бүх хүний баяр хэмээн тэр тэмдэглэв. “Оросын дуу хоолой” радиогийн дарга Андрей Быстрицкий хэлэхдээ, амьдрал яаж ч өөрчлөгдсөн, хүмүүс радиог сонирхосон хэвээр байна гэв.