0Монголын эрх баригчид Оросын “Аэрофлот” компанийн нисэх онгоцны зорчигч, багийн гишүүнд тавьсан хорио цээрийг цуцаллаа. Монголын хоёр иргэн А/Н1N1 вирусээр халдварлаагүй болох цахилгаан мэдээ Оросоос хүлээж авсны дараа Монголын Онц байдлын яам ийнхүү шийдвэрлэжээ. Мехико хотоос Франкфурт, Москвагаар дамжин эх орондоо буцаж явсан монголын 7 хөгжимчнөөс болж Монголын нийслэлд очих байсан “Аэрофлот” компанийн нисэх онгоцны зорчигчид халдвартын эмнэлэгт хүргэгджээ. Хоёр хөгжимчний биеийн байдал муу байсан тул онгоцонд суулгалгүй Москвад шинжлүүлэхээр үлдээсэн байна.