0Тбилист Дотоод хэргийн яамны байрны урд сөрөг хүчин болон гүржийн тусгай албаныхан мөргөлдөв. Дотоод хэргийн яамны хайсийг эвдэхийг оролдсон олныг хамгаалалтын ажилтнууд резинэн сум харваж тарааж байв. Парламентын дарга асан, өнөөгийн засгийн газрын эсрэг “Ардчилсан хөдөлгөөн-Нэгдсэн Гүрж” намын тэргүүн Нино Буржаназегийн хамгаалагчид шархаджээ. Эмнэлэгт 60 гаруй хүн хүргэсэн байна. Сөрөг хүчний удирдагчдын нэг дуучин Георгий Гачечилазег баривчилжээ. Сөрөг хүчний хэд хэдэн хүнийг суллахыг шаардаж ийнхүү олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ.