БНАСАУ зургаан талын хэлэлцээрээс гарсантай холбогдуулан Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй статусын асуудлаарх орос-америкийн зөвлөлгөөн 5-р сарын 12-нд Москвад болно. БНАСАУ-ын цөмйин асуудлаарх яриа хэлэлцээг сэргээх шаардлагатай гэж Москва үзэж, түншүүдтэйгээ холбоотой хэвээр байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкин хэллээ. Америкийн элч Сон Ким болон АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Босуорт нар Орос улсад ирэх юм байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 4-р сарын 5-нд Хойд Солонгос дотооддоо үйлдвэрлэсэн пуужин хөөргөснийг буруушаасны дараа Пхеньян зургаан талын хэлэлцээнд оролцохоос татгалзжээ. Яриа хэлэлцээнд Орос улс, Хятад, хоёр Солонгос, АНУ, Япон улс оролцдог.