0Москвад суугаа Канадын элчин сайдад НАТО-ийн мэдээллийн товчооны тэргүүн Изабель Франсуа мөн тус байгууллагын өөр нэг ажилтны итгэмжлэх үнэмлэхийг хүчингүйд тооцох нот бичиг гардуулав. НАТО-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгчийн газрын хоёр ажилтныг албадан гаргасан НАТО-ийн үйлдлийн хариуд ийм арга хэмжээ авсан тухай Орос улсын Гадаад хэргийн яам уламжлав. “Дипломат статуст үл нийцэх тагнуулын үйл ажиллагаа явуулсан” хэрэгт тэднийг буруутгажээ. Энэ үйлдлийн улмаас ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 5-р сард төлөвлөсөн Орос-НАТО-ийн Зөвлөлийн хуралдаанд оролцохоос татгалзсан юм. Орос улс Канадын дипломатчийг нутгасаа албадан гаргахаар шийдсэн нь олон улсын практикт нийцсэн, зохих арга хэмжээ хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яам уламжлав.