0“Оросын дуу хоолой” радиогийн ирээдүй мультимедиа технологийг хөгжүүлэхэд чиглэж байна. Интернет, тоот нэвтрүүлэг нэвтэрснээр сонсогчид радио нэвтрүүлэг сонсоод зогсохгүй, нэвтрүүлэг бүтээхэд шууд оролцоно. “Оросын дуу хоолой” радиогийн тэргүүн Андрей Быстрицкий Радиогийн өдрийг тохиолдуулан манай сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. “Амьдрал яаж ч өөрчлөгдсөн, хүмүүс радиог сонирхосоор байна” гэж Быстрицкий тэмдэглэв. Нөгөөтэйгүүр радио нэвтрүүлгийн формат өөрчлөгдөж байна. Ирэх 10-р сард байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх “Оросын дуу хоолой” радиод их өөрчлөлт гарч байна. Интернет сүлжээ болон үндсэн хэлний нэвтрүүлэг өргөжиж байна. Одоо манай радио компани 160 оронд 39 хэлээр нэвтрүүлэг цацаж байна. “Оросын дуу хоолой” радио хэтдээ ТУХН-ийн орнуудын ард түмний хэд хэдэн хэлээр нэвтрүүлгээ цацана.