0 Ялалтын баярын өмнө буюу 5-р сарын 9-нд эхэлсэн “Георгиевийн тууз”олон улсын аян зарим улс оронд анх удаа өрнөж байна. Белорус, Латви, Тажикистан зэрэг улс энэ аянд нэгджээ. Латвийн хотуудад аяныг зохион байгуулагчид ахмад дайчдыг эргэж, бэлэг, георгиевийн тууз гардуулж байна. Тэдний олонх нь гэрээс гарч чадахаа больжээ. Минск, Душанбе хотын гудамжинд сайн дурынхан тууз тарааж байна. Ялалтын 60 жилийн ойг 2005 онд тэмдэглэхийн өмнө “Оюутны нийгэмлэг” Москвагийн залуучуудын олон нийтийн байгууллага, Риа Новости агентлаг “Георгиевийн тууз” аяныг сэдсэн юм.