0 Польшийн засгийн газар Москвагийн талаарх тэнцвэргүй байдлыг даван туулахыг эрмэлзэж байгаага Орос улс үнэлж, Донльд Тускийн засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорсктай өнөөдөр хийсэн яриа хэлэлцээний үеэр ийнхүү мэдэгдэв. Хоёр ард түмний хамтын ажиллагаа, ашиг сонирхолд тулгуурласан харилцаанд хоёр орны засгийн газар бодитой хандаж байгааг тэр тэмдэглэв. Радослав Сикорский юуны түрүүнд хамтын ажиллагааны асуудлаарх яамд хоорондын хорооны үйл ажиллагааг сэргээснийг сайшааж, Орос улсын ерөнхий сайд В.Путины Польшид хийх айлчлалыг баяртай хүлээж байгааг дуулгалаа. Намрын эхэнд айлчилна.