Өнөөдөр Гүржид НАТО-ийн “Cooperative Lancer/Cooperative Longbow-2009”сургалт хэлэж байна. Өвөр кавказын энэ бүгд найрамдах улсад үйл явдлын хажуугаар цэргийн энэ сургуулилт “ядрахад яр” гэгч болж байна. Сар орчим үргэлжлэх энэ сургалтад Умард Атлантын эвсэл, тэдэнтэй хамтардаг 20 гаруй орны 1300 цэргийн албан хаагч оролцох ёстой байсан юм. НАТО сургалт зохион байгуулах сүүлчийн мөчид төлөвлөгөөгөө өөрчилжээ. Цэргийн сургуулилтад урьсан орнуудаас Казахстан, Латви, Эстони, Молдав, Армен зэрэг зургаан орон үүнийг зохисгүй хэмээн үзэж, оролцохоос татгалзжээ.
Үүнд илүү жинтэй үндэслэл байсан. Гүрж улс хүнд үе даван туулж байна. Сөрөг хүчин ерөнхийлөгч Саакашвилийг хугацаанаас өмнө огцруулахын тулд эсэргүүцлийн хугацаагүй арга хэмжээ зохион байгуулж байна. Түүнийг дарангуйлал тогтоосон, эрх чөлөөг дарж, өөр байр суурьтай хүмүүсийг мөрдөн мөшгиж, Өмнөд Осетид дайн дэгдээж, улс орны эдийн засгийг доройтуулсан хэмээн буруутгаж байгаа юм. Үүссэн нөхцөл байдалд гүржийн нутаг дэвсгэрт олон нийтийн итгэлийг алдсан дэглэмийг дэмжиж буй НАТО-ийн цэргийн сургуулилт болж байна.
Харин Саакашвили сэтгэл дундуур хүмүүсийг нухчин дарах боломжийг эрж хайж байна. Тбилист мягмар гаригт үймээний жүжиг тавив. Нийслэлээс холгүй орших хуягт танкийн батальон захиргаанаас гарсан байна. Саакашвили энэ үйлдлийг цэргийн сургуулилтыг тасалдуулж, цэргийн эргэлт хийхээр бэлтгэсэн гэж үзсэн байна. Одоо “хуйвалдагчид” гарч ирлээ. Үүнийг дагаад хүмүүсийг хэлмэгдүүлэх хөрс бүрдэж байна. “Ардчилсан хөдөлгөөн-Нэгдсэн Гүрж улс” намын удирдагч Нино Буржуназе ерөнхийлөгчий ээлжит заль хэмээн үзэж байна. Эсэргүүцлийн аян үнэхээр хүчирхэгживэл Саакашвили олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулахын тулд онц байдал зарлаж мэдэнэ хэмээн эртнээс ярьж байгаа. Тиймээс Саакашвилийг шийтгэлгүй орхиж, түүнийг ерөнхийлөгчийн суудалд хэвээр үлдээсэн цагт улс орны тогтвортой байдал алдагдах эрсдэл их байгааг ямагт ярьж байсан билээ. Жилийн өмнө цус асгаруулсан мөргөлдөөнд оролцсон улс оронд НАТО-ийн сургуулилт болж байгаа нь бүс нутгийн тогтвортой байдал, энх тайвны эсрэг өдөөн хатгалга болж байна. НАТО-ийн сургуулилт болохын өмнө Гүрж өнгөрсөн оны 8-р сард Өмнөд Осетид халдасныг сануулая. Энэ сургуулилт гүржийн өнөөгийн ерөнхийлөгчийг урьдчилж хэлэх аргагүй шинэ алхам хийхэд түлхэж болохыг үгүйсгэхгүй.