“Оросын дуу хоолой” радио компанийн ирээдүй мультимедиа технологийн хөгжилд чиглэж байна. Интернет, тоот нэвтрүүлэг нэвтэрснээр сонсогчид радио нэвтрүүлэг сонсоод зогсохгүй, нэвтрүүлэг бүтээхэд шууд оролцоно. “Оросын дуу хоолой” радиогийн тэргүүн Андрей Быстрицкий Радиогийн өдрийг тохиолдуулан манай сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. Харилцаа холбооны бүх салбарын ажилтнуудын баярыг Орос улсад 5-р сарын 7-нд тэмдэглэдэг юм.  Түүхэн үйл явдал радио нэвтрүүлгийн эриний эхлэлийг тавьсан юм. Оросын гайхалтай эрдэмтэн Александр Попов радио бүтээж, 114 жилийн тэртээ хүмүүс ертөнцийн орчин үеийн гайхамшигийн гэрч болсон юм. Тэрээр 1895 оны 5-р сарын 7-нд Санкт-Петербург хотод болсон Оросын физик-математикийн нийгэмлэгийн хуралдаанд дэлхийн анхны радио хүлээн авагчийг зохион бүтээснээ танилцуулсан билээ. Энэ өдөр түүхэнд тэмдэглэгджээ. Гэхдээ хагас зуун жилийн дараа дэлхийн хоёрдугаар дайнд ялсан жил Радиогийн өдөр шинэ баяр болон тогтсон.
Орос улс 1924 оны 12-р сарын 1-ээс тогтмол радио нэвтрүүлэг цацаж эхэлсэн бөгөөд бидэнд хөгжим, янз бүрийн мэдээлэл, сэтгэл санаа өргөж байгаа олон хоолой бүхий эфиргүй орчин үеийн амьдралыг төсөөлөхөд бэрх юм. Радио долгион биднийг нэгтгэж, дэлхийн бүх чухал үйл явдалд хамаарах онцгой уур амьсгал бүрдүүлж байна. Өнөөдөр Орос улсад радио нэвтрүүлэг дамжуулах 2 мянга гаруй зөвшөөрөл олгосон. Москва хотод 40 радио станц ажиллаж байна. Нэг үгээр радио бол мэдээллийн хамгийн их ардчилсан эх сурвалжийн нэг юм. Өнөөгийн ширүүн өрсөлдөөнд гадаадын улс оронд нэвтрүүлгээ цацдаг “Оросын дуу хоолой” радио байр сууриа алдаагүй төдийгүй шинэ зах зээлд байршиж байна гэж “Оросын дуу хоолой” радиогийн дарга Андрей Быстрицкийг тэмдэглэв. Үүнтэй холбоотойгоор радио нэвтрүүлгийн эрин жаргах цаг болоогүй гэдгийг итгэлтэй хэлэх байна. Амьдрал яаж ч өөрчлөгдсөн радио олон жил хэвээр хадгалагдана. Энэ бол хамгийн тохиромжтой, ардчилсан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм. Радио нэвтрүүлгийн формат өөрчлөгдөж байна. Энэ нь гадаадын оронд дамжуулж байгаа радио нэвтрүүлэгт хамаатай. Янз бүрийн орны, янз бүрийн хэлээр ярьдаг сонсогчид байр сууриа илэрхийлэх, бусад орны амьдралын талаарх мэдээллээр гачигдана. Хүмүүс алс хол байгааг үл харгалзан “Оросын дуу хоолой” радио үйл явдлын талаарх мэдээлэл дамжуулж, хүмүүст шууд ярилцах боломж олгож байна. Тиймээс радио нэвтрүүлэг олон жил байх нь маргаангүй.
Энэ жил байгуулагдсаны 80 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа “Оросын дуу хоолой” радиод томоохон өөрчлөлт болж байна. Үндсэн хэлээр цацаж байгаа радио нэвтрүүлэг, интернет дахь радио нэвтрүүлэг өргөжиж байна. Бид одоо дэлхийн 160 ороонд богино, дунд долгионоор өдөр бүр 145 цагийн нэвтрүүлэг цацаж байна. “Оросын дуу хоолой” радио 39 хэлээр нэвтрүүлэг цацдаг. Ирээдүйд манай радио станц ТУХН-ийн орнуудын ард түмний хэд хэдэн хэлээр нэвтрүүлгээ цацана. Хэтдээ европ, Ойрх, Дундад Дорнод, Хятад, Энэтхэг, латин Америкт цацах нэвтрүүлгээ өргөжүүлнэ. Үүнээс гадна бид сонсогчиддоо аудио, видео материал, мультимедиа нэвтрүүлэг, инфографик дамжуулна. “Оросын дуу хоолой: оросын алба” орос хэл дээрх 24 цагийн радио шинэ суваг ажиллуулж байна. Энэ нэвтрүүлгийг дэлхийн бүх сонсогчдод богино, дунд долгионоор, зарим оронд Эф-эм долгионоор, мөн манай www.ruvr.ru сайтаар дамжуулж байна. Компанийн өөр нэг мэдээ гэвэл “Оросын дуу хоолой” радиогийн Англи хэлний дэлхийн алба тасралтгүй горимд шилжсэн. “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлэг үнэн зөв, шуурхай, найдвартай зэрэг чанар урьдын адил тодорхойлох хүчин зүйл байна гэж “Оросын дуу хоолой” радиогийн тэргүүн Андрей Быстрицкий тэмдэглэв.