ЗХУ-ын шигшээ багийн тамирчин, ЦСКА-ийн домогт хамгаалагч Алексей Касатоновын хөргийг мягмар гаригт Бернд болсон тусгай ёслолын ажиллагааны үеэр Хоккейн олон улсын холбооны цуутнуудын танхимд тавилаа. Оросын домогт хоккейчин Вениамин Александров, Валерий Харламов, Владислав Третьяк, Вячеслав Фетисов, Александр Рагулин нарын хөргийг энэ танхимд тавьсан юм. Касатонов дэлхийн таван удаагийн аварга, 1981 онд Канадад болсон цом булаалдан тэмцээнд түрүүлсэн билээ. 1983 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түүнийг шилдэг хамгаалагчаар шалгаруулсан байна.