Парламентад төлөөлөлтэй болоход 7 хувийн хязгаарыг мөнх тогтоогоогүй гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна. Тэрээр мягмар гаригт “Шударга Орос улс” намын идэвхтнүүдтэй уулзахдаа улс орны улс төрийн системийн хөгжлөөс хамааран энэ асуудлыг шийдэнэ гэв. Өнгөрсөн сард Орос улсын сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулсан юм. Энэ өөрчлөлтөөр 7 хувийн санал аваагүй намууд парламентад төлөөлөлтэй болохыг зөвшөөрчээ. 5-6 хувийн санал авсан нам нэг депутатын суудал авна. Хэрэв тухайн нам 6-аас илүү гэхдээ 7 хувиас бага санал авсан бол 2 мандат олгох юм.