0РОСАНАНО нанотехнологийн Оросын корпорацийн төлөөлөгчид АНУ-д айлчилж байгаа гол зорилтын нэг ирээдүйтэй түнш хайх явдал юм. Дэлхийн нанотехнологид нэлээд чухал үйл явдал болох Nanotech 2009 бага хурал Хьюстонд болж байна. Энэ жил бага хуралд 4 мянга гаруй компани, эрдэм шинжилгээ судалгааны төв оролцож байна. РОСНАНО корпорацийн ерөнхий захирал Анатолий Чубайсын тавьсан илтгэлийг хөрөнгө оруулагчид, эрдэм шинжилгээний хүрээнийхэн их сонирхожээ. Тус корпораци АНУ-аас хамтран санхүүжүүлэх хэд хэдэн санал авсан. Өнөөдөр Чубайс “Интел” болон “Хьюлетт-Паккард” дэлхийн дээд зэргийн технологийн томоохон компанийн удиардлагатай хэлэлцээ хийнэ.