Орос улсын ганц ч бүс нутагт А (H1N1) томуу өвчний батлагдсан тохиолдол байхгүй гэж Орос улсын ариун цэврийн эмч Геннадий Онищенко мэдэгдэв. Тэрээр телевизийн “Вести” сувагт өгсөн ярилцлагадаа, Москва хотод аюултай бүсээс ирсэн их халуунтай гурван хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн. Тэд эмчийн хяналтанд байгаа. Хоёр хүн Мексикээс, нэг хүн АНУ-аас ирсэн. Тэд томуугийн вирусээр халдварласан эсэхийг ойрын үед тогтооно.