НАТО-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгчийн газрын хоёр ажилтныг Бельгээс албадан явуулсанд нэн даруй хатуу арга хэмжээ авна. НАТО-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин “Российская служба новостей” радио станцад өгсөн ярилцлагадаа ийнхүү дурдав. Виктор Кочуков болон Василий Чижов нарыг тагнуул хийсэн хэрэгт үндэслэлгүй буруутгаж итгэмжлэх үнэмлэхийг нь хүчингүй болгожээ. Гадаад хэргийн яамны эх сурвалжийн ИТАР-ТАСС агентлагт мэдээлснээр, Гадаад хэргийн сайд Сергей Лавров Брюссельд болох Орос улс-НАТО-ийн сайд нарын уулзалтад оролцохгүй юм. Гүржид Умард Атлантын эвсэл цэргийн сургуулилт хийх болсон нь уулзалтад оролцохоос татгалзсан шалтгаан болсон.