Абхаз, Өмнөд Осет 5-р сарын 6-аас 6-р сарын 1-ий хооронд болох НАТО-ийн сургалтын өмнө Гүржтэй залгаа хилийн хамгаалалтыг чангалж байна. Эдгээр бүгд найрамдах улсын засаг захиргаа гүржийн талаас өдөөн хатгалга гаргуулахгүйн тулд аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авна. Москва, Сухуми, Цхинвалитай тохиролцсоны дагуу Абхаз, Өмнөд Осетийн Гүржтэй залгаа хилийг хамгаалахаар тэнд ирсэн оросын хилчид байдлыг хянаж байна. Гүржид НАТО-ийн сургуулилт явуулснаар өнгөрсөн оны 8-р сард Өмнөд Осетид болсон үйл явдал дахин давтагдахад Тбилисийн дэглэмийг түлхэж байна гэж Орос улс үзэж байна. Армени, Казахстан, Молдав, Серби, Латви, Эстон зэрэг НАТО-ийн 6 орон энэ сургуулилтад орохоос татгалзжээ.