Орос улс цөмийн түлшийн зах зээлд шударгаар өрсөлдөхийн төлөө байна. Оросын эрчим хүчний сайд Сергей Шматкогийн "Оросын дуу хоолой"радиод ярьснаар бол оросын тал өөрий нь компаниудыг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж. «Твэл» корпорацийн ажиллагааг Брюсселд мөрдөн байцааж эхлэсэнд сэтгэл түгшиж байна. Эл асуудлыг Москвад «Орос-ЕХ» түншлэлийн байнгын зөвлөлийн эрчим хүчний асуудлаархи яриа хэлцээний хүрээнд хөндөж ярьсан.
      «Твэл» корпорации цөмийн түлш зах зээлийн бус үнээр нэгэн түнш улсад нийлүүлсэн гэж европын компани Европын түлшийн асуудал эрхлэсэн комисст 2008 оны 8-р сард гомдол илэрхийлсэн билээ. «Твэл» цөмийн зах зээлд 10 гаруй жил огт сэвгүй ажиллаж ирсэн. Иймээс оросын корпорацийн нэрийг гутах гэсэн оролдлогыг сайд Сергей Шматко тийм тайлбар өгсөн юм.
       Бид эл асуудлаар санаа бодлоо солилцлоо. «Твэл» корпораци Европт өрсөлдөх зарчмыг даган мөрдөж ил тод ажиллаж байна гэж ОУ-ын байр суурийг тодорхойлов. Хамгийн гол нь бид Европт одоо ажиллаж буй орос маягийн станцуудад цөмийн түлш аюулгүй нийлүүлж байна. Эдгээр хүчин зүйлийг мөрдөн байцаах ажиллагааны явцад заавал харгалзан үзэх ёстой. Европын комиссар Андрис Пиебалгтэй мөн асуудлаар ойлголцсоныг дүрдмаар байна. Европын комиссын тусгай байгууллага-ЕврАт цөмийн эрчим хүчний асуудлыг хариуцаж байна. Асуудлыг шудрагаар шийдвэрлэхийн тулд зохих холбоо барихаар тохиролцсон гэв. 
       Энэ нь шүүн таслах ажиллагаа биш Европын комисс доторхи мөрдөн байцаах ажиллагаа юм. Орос маягийн реакторт цөмийн түлш нийлүүлж буй найдвартай түншийн нэрийг гутаахыг хэн нэгэн оролдож байгаа бололтой. Дэлхийн зургаан реакторын нэг тухайлбал эрчим хүчний 74, эрдэм шинжилгээний 17 реактор 17 улсад «Твэл»ээс нийлүүлэх цөмийн түлшээр ажиллаж байна шүү. Цөмийн түлш европын орнуудад 2030 он хүртэл нийлүүлэх олон гэрээ байгуулжээ. Түүнээс гадна «Твэл» корпораци тендерт оролцож хэлэлцээр байгуулдаг. Корпораци сүүлийн 10 жилд өрдөө хожигдоогүй. Оросын ба дэлхийн цөмийн түлшийн нэгдлийн нэр хүндийн асуудал Хабаровскад 6-р сард болох «Орос-ЕХ» дээд хэмжээний уулзалтын өмнө чухал ач холбогдолтой болсон. Иймээс талууд асуудлыг аль болох туүгэн шийдвэрлэхийг сонирхож байна. Тэр тусмаа Европт ирэх онд хийн төдийгөй нефтийн хямрал гарч болзошгүй гэж шинжээчид таамнав. Гэвч энэ нь өөр сэдэв билээ. Харин нийт европын эрчим хүчний аюулгүй байдлын асуудал юм. ОХУ европын түншүүдтэйгээ хамт түүнийг хангахын төлөө тэмцэж байна.