ОУСС-д ажиллах 20-р багийн гишүүд Москва орчмын оддын хотхонд нислэгийнхээ өмнө төгсгөлийн шалгалт өгөх гэж байна. Шалгалт станцын оросын хэсэгт явагдана. Оросын Роман Романенко, канадын Роберт Тирск, бельгийн Франк де Вини нар өрийн бүс янз бүрийн байдлыг дуриалгаж үзүүлнэ. Тэгээд тусгай комисс дүгнэлт хийх юм. Үүний хамт орлон нисэгчид «Союз» сансрын хөлгийн загварт шалтгалт бас өгөх юм. Багийн бүрэлдэхүүнийг пүрэв гаригт бүрэн төгс батлана. Сансрын хөлөг Казахстаны Байконур сансрын буудлаас 5-р сарын 27-нд нисэж гарна. Оросын Геннадий Падалка, америкийн Майкл Баррат, японы Коити Ваката нар 3-р сарын шувтаргаар дэлхий орчмын тойрог замд очиж ажиллаж байна. 20 дахь баг ОУСС-ын түүхийн шинэ хуудасыг нээх юм. Зургаан хүн станцад байнга ажиллана.