«Ленин» гэдэг дэлхийн анхны зөвлөлтийн мөс хагалагч онгоц музей болох юм. Оросын арктикийн бүс нутгийн хөгжлийг тусган харуулсан үзэсглэнг түүн дээр нээж, реакторын тасгийг харах газрыг байгуулна. Эдүүгээ атомын мөс хагалагч онгоц Мурманскын тэнгисийн буудлын зогсоолд зогсож байна. Түүнийг тэнд 9-р сар хүртэл сонирхон үзэж болно. Дараа нь хөлөг онгоцыг засварын газарт шилжүүлнэ. Мөcс хагалагч онгоцыг тэнгисийн буудлын дэргэд 12-р сарын 3-нд уурд зогсооно. Түүнийг ашиглалтад оруулснаас хойш мөн тэр өдөр яг 50 жил болно. «Ленин» мөс хагалагч онгоц флотын бүрэлдэхүүнд 30 жил ажиллсан бөгөөд энэ завсар нэг ч осол гарсангүй. Онгоц 650 мянган бээр замыг туулав. Энэ нь дэлхийг экватороор 30 удаа тойрсон гэсэн үг юм.