Зөвлөлтийн ард түмний дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсаны 64 жилийн ойд зориулсан цэргийн парадад оролцох нисэх оннгоцууд Москвагийн дээгүүр нисэж сургуулилаж байна. Эхлээд ОХУ-ын далбаа болон БХЯ, Цэргийн нисэх хүчний туг бүхий гурван нисдэг тэрэг дараа нь стратегийн пуужин тээгч онгоцууд оросын нийслэлийн дээгүүр нисэв. Янзбүрийн ангилалын 69 онгоц.нисдэг тэрэг сургуулилж байна. Нисэх хүчний бүлгүүд Москва орчмын «Кубинка» буудлаас нисэж гарахад бэлэн байна. Нисэгчид «СУ-27», «МИГ-29»-ыг жолоодож уран чадвараа үзүүлнэ. Мөн «ИЛ-78» агаарт түлш нэмж хийх онгоц болон «Ту-22М-3» алс хол нисдэг бөмбөгдөгч онгоц Калуга мужийн нисэх хүчний баазад сургуульд оролцож байна. Эдгээр онгоц агаарт шатахуун нэмж хийх арга ажиллагааг Москвагийн төв дээр 5-р сарын 9-нд үзүүлнэ. Парадад оролцох цэрэг техникийн шөнийн сүүлчийн сургууль Москвад өчигдөр боллоо. Олон мянган хүн байлдааны техник нийслэлитйн гудамжаар Улаан талбай тийш хэрхэн явахыг харахаар цугларчээ.