Эмгэнэлт хэрэг явдал тус орны зуун-өмнөд мужад болжээ. Нүүрээ халхпавчласан этгээдүүд хуримын ёслол болж байсан танхимд дайран орж, хэдэн гранат шидэж, автоматаар буудав. Цуст ажиллагаанд 45 хүн амь үрэгдэж, 6 хүн шархдав. Гол төлөв эмэгтэй хүүхдүүд амь үрэгдсэн байна. Нийт 200 орчим хүнийг хуримд урисан билээ. Гэмт хэрэг болсон районд гол төлөв курдууд оршин суудаг. Салан тусгаарлагсад засгийн газрын цэрэгтэй энд олонтаа мөргөлдөв. Хурим хийх ёслолд оролцогчдод халдсан хэрэг явдал террорын ажиллагаа биш гэж Түркын дотоод хэргийн сайд мэдэгдлээ. Курдууд түүнд оролцоогүйг тэрээр мэдүүлэв. Хууль сахулах нэмэлт хүчийг сууринг руу татан шилжүүлжээ. Гэмт хэрэгтнүүдийг тэр даруй саатуулж чадсангүй. Зарим мэдээнээс харахад дөрвөн этгээд халджээ. Тэд сирийн хил давж нуугдсан байх гэж цагдан сэргийлэх газар таамнав.