«Сапсан» галт тэрэг туршилтын явцад оросын төмөр замын хурдацын талаар аварга амжилт тогтоов. Галт тэрэг Октябрийн төмөр замын Окуловка-Мстинский мост хэсгийг 281 км хурдацтай давжээ. Энэ галт тэрэг байнгын чиг замаар цагт бараг 200 зарим хэсэгт 250 км хурдацтай явах юм. Түүнийг Москва-Санкт Петербург, Москва-Нижний Новгород чиглэлээр ашиглах юм. Дэлхийн хамгийн хурдан шувууны нэр галт тэрэгт өгсөн байна.