Колумби 5-р сарын 9-нд тэмдэглэх ялалтын өдрийг тохиолдуулан гол төлөв сарнай, лиш нийт 100 мянган цэцэг Москвад бэлэглэнэ гэж Колумбийн цэцэг нийлүүлэх холбооны төлөөлөгч Рикардо Седано өчигдөр мэдээлэв. «Оросын ард түмэн ЗХУ ба түүний холбоотнууд нацистын Германыг ялсаны өдрийг 5-р сарын 9-нд тэмдэглэж байна. Колумби чухал баяр ёслолд оролцохыг эрмэлзэж байна « гэж тэрээр хэллээ. Латин Америкийн улсын нөлөө бүхий төлөөлөгчид Кремлийн ханын дэргэдэх Нэр нь тодроогүй цэргийн булшад хэлхээ цэцэг 5-р сарын 7-нд өргөнө. Мөн тэр ба баярын дараачийн өдрүүдэд ахмад дачид болон москвагийн оршин суугчдад цэцэг бэлэглэнэ.