Ардын жүжигчин удирдаач Валерий Полянскийн удирдсан Оросын улсын академик симфонии хамтлагийн найрал хөгжмийн гала концерт Афин, Салоникад их амжилт боллоо. Грекийн домогт хүгжмийн зохиолч Микис Теодоракис оросын удирдаач болон хөгжимчдэд үнэн сэтгэлээсээ талархал илэрхийлэв. Римский Корсаков, Чайковский, Глинка гээд оросын аугаа их сонгодог хөгжмийн зохиолчдоос гадна грекийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд найрал хөгжмийн урын санд байгаа нь түүнд их таалагдлаа.