Евтушенкогийн бүх шүлэг хэмээн нэрлэсэн эмхтгэлийг Прагад 6 мянган крон буюу 300 орчим доллараар худалдав. Чехийн нийслэлд Оросын ШУ, соёлын төвд энэ зузаан номыг үнэ дуудан худалджээ. Чехэд суугаа ОХУ-ын элчин сайдын яамны ажилтан түүнийг авсан байна. Үнэ дуудах худалдааг оросын сонгодог яруу найрагч аль хэдийнэ болсон Евгений Евтушенкогийн Прагад уран бүтээлийн үдэшлэгт зориулав. Тэрээр бүтээлүүдээ түний дотор өөрий нь хамгийн дуртай киноны нэг чехийн «Коля» гэдэг кино зохиогчдод зориулан үрьд шөнө бичсэн шүлгээ уншлаа. Евтушенко Чехээс Унгар, Германи, Болгар, Чили, Ирланди, Грек улсуудад очно