Тивийн улс төрийн эртний байгууллагын нэг Европын зөвлөл 60 жилийн ойгоо тэмдэглэж байна. 10 орны засгийн газрын төлөөлөгчид Лондонд 1949 оны 5-р сарын 5-нд бага хурал дээр түүний дүрэмд гарын үсэг зурсан билээ. Эдүүгээ Европын зөвлөл Оросыг оролцуулан 47 улсыг нэгтгэж байна. Европын зөвлөл хүний эрх, парламентын ардчилал, хуулийг дээдлүүлэх зарчмыг хамгаалан бэхжүүлэх гол зорилготой.