Оросын хойд Таймыр хойгийн оршин суугчид 48 метр бэлэгдэл төдий ялалтын туг гараараа хийжээ. Бараг 2500 хэсгээс бүрэлдсэн дурсгалын тугийг хатгамал, зээгт наамалаар чимэглэж, дайн энхийн сэдэвт шүлгүүд дээр нь бичсэн байна. Янз бүрийн салбар хүрээний ажилтан сурагчид, хүүхдийн цэцэрлэгийн хүүхдүүд, сул цалинтнууд нийт 5000 гаруй хүн тугийн хэсгийг нийлүүлж оёв. Ялалтын баярын дараа туг Таймырын орон нутгийн судлалын музейн үзмэр болно.