Ялалтын өдөрт зориулсан «Георгийн тууз» арга хэмжээ Алс Дорнодын Благовещенск хотноо эхлэв. Хар улбар шар судалтай тууз амь үрэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх, дэлхийг фашизмаас ангижруулсан ахмадуудад талархал илэрхийлэхийн бэлэгдэл болсон. Энэ арга хэмжээ Оросын бүх хот болон хэдэн гадаад оронд 2005 оноос хойш явагдаж байна. Өнөөдөр «Георгийн тууз» арга хэмжээ Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд 2 дахь удаагаа болох юм. Ялалтын бэлэгдэлийг НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгчдийн газрын дэргэдэх сургуулийн сурагчдад түгээнэ. ОДХ радио компании энэ төсөлд 3 жил дараалан нэгдэж байна. Сонсогчдынхоо тусламжаар янз бүрийн орны аль болох олон оршин суугчийг арга хэмжээнд хамруулахыг хичээж байна.