СДЗ-ийн тухай орос-америкийн шинэ гэрээ байгуулах нь энх тайван тогтоох, цөмийн зэвсэг хураахад жинтэй хувь нэмэр оруулж мэднэ гэж Москва үзэж байна. Орос гэрээг хатуу тууштай дэмжиж ирсэн бөгөөд түүнийг улам үр ашигтай болгохын төлөө байна гэж ГХЯ-аас цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээний үйл ажиллагааны асуудлаар 2010 онд зарлан хуралдуулах бага хурлыг бэлтгэж эхэлсэнтэй холбогдуулан гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. Энэ зорилгоор МАГАТЭ-гийн хянан шалгах боломжийг өргөжүүлж, атомыг энх тайван зорилгоор ашиглах бүх улс орны эрхийг хангах болон цөмийн түлшийн үйлчилгээ үзүүлэх олон улсын төвүүдийг байгуулах нь чухал гэж ОУ үзэж байна.