Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээ баримтаас харахад АШ 1 ЭН 1 томуугаар өвчлөсөн 1000 гаруй хүнийг албан ёсоор бүртгээд байна. Өвчлөлт 20 улсад гаарч байна. 25 хүн Мексикэд 1 хүн АНУ-д нас барсан байна. Мөн өвчин үүсч тархасан мексикийн эрх баригчид байдал тогтворжсон тухай мэдээлээд сэргийлэх зарим арга хэмжээг зогсоож, их дээд сургуулийн хичээлийг сэргээж, ресторан, номын сан, мүзейнүүдийг нээх бодолтой байна. Орост шинэ төрлийн томууг сэргийлэх талаар зохих арга хэмжээ авч байна гэж ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдээлэв. Нисэх онгоцны ба галт тэрэгний буудалуудад улам хатуу хяналт тавьж байна. Москва АШ 1 ЭН 1 томууг сэргийлэх арга хэмжээний талаар оросын бүс нүтгүүдын дотор түрүүлж байгааг Онищенко онцлон тэмдэглэв.